*** ***
Арван
нэгдүгээр сард бороо ордоггүйг мэдэх ч
Тийм дуу
сонсож гэгэлзэх
Амьдрал хэзээ
ч эхлээгүй бас
Төгсөхгүй
гэдгийг бодсоор
Хөшигөө
хаагаад үхлийн тухай бодох
Гэв гэнэт л
сэтгэлд дүүрээд ирсэн
Энэ их хоосныг
хаашаа асгачихаад
Орыг нь юугаар
бөглөж санаа алдах
Итгэлээ гээж,
гагц мөрөөдлөөр л
Дүүлэн
нисэхийн сайхныг мэдрэх
Байж яадан
хүсэн тэмүүлэх гэвч
Байс хийгээд л
ухран шантрах
Хором хугацаа яагаад
амьдралаас минь
Тасдан одсоор
байхад түүнд ээнэгшин дасаж
Холдож одсон
хэн нэгэний үлдээсэн
Хоосрол мэт дурсамжууд
зүрхийг минь
Базчихаад
лугшилт адил цусыг нь шүүрүүлсээр байхад
Инээмсэглээд л
суугаад байгаагаа гайхах
Хэзээ ч эргэж
ирэхгүй, ирлээ ч үнэгүй болсон
Учрал чухам
яагаад найдлага төрүүлсэн хэвээр байгааг
Далавчиндаа
мөнхийн шархтай цэл залуухан шувуу
Дараа хаврын
салхийг нисэлт мэт хүлээн гуниглан буйг
Даарчихсан
гэрлийн шонгууд мэдсэн юм шиг л
Бөхтийн санаа
алдаж, мөн л шувууд шиг бас над шиг
Бүүр түүрхэн
юуг ч юм хүлээн хүлээсээр л байгааг
Одоо ингээд л
бүх юм дуусахад
Хамгийн сүүлд
юуг санагалзан мэгшихээ
Чи мэдэх үү?
2013.11.22
No comments:
Post a Comment