"Girl standing at the window" Salvador Dali
*** ***
Тэмүүлэл хүслийг минь тас татчихсан
Тэмтрэн чичигнэх хайчийг чи юу гэж нэрлэдэг вэ
Өөрт минь байсан хамгийн нандин дурсамжийг минь
Өөр хүнд өгчихөөд инээд алдан зогссоноо
Өнөөдөр чи юу гэж тайлбарлах вэ...
Бодоод, бодоод ч олж санахгүй байгаагаа
Босож зогсоод цонхны наана уйтгарлан буйгаа бас юу гэх вэ
Бороо орвол угаагдаж мэднэ гэж хүлээсээр
Хаврыг угтаж байгаагаа найдвар гэж нэрлэх юм бол
Хаанаас ирсэн нь үл мэдэгдэх дотоод сэтгэлийн зөрчилдөөнөө
Хайрыг гэж итгэсэн сэм гэнэхэн догдлолуудаа
Нүдэндээ тодоос тод харсаар аажимдаа
Амьдралд тун ч ихээр дасаж буйгаа яаа гээ вэ
Гэнэтхэн эхэлсэн шигээ гэнэт дуусах учиртай
Гэгээрэл мэт цаг хугацааг хэндээ үлдээж дуусгах вэ
Ай өргөст дурсамжийн судрыг хэнээр уншуулна гэж хүлээх вэ
Ай өндөрөөс унах, уначихаад босох хоёрын алинаас нь
Арга барсан их өвдөлт мэдрэгдэх вэ
Мартсан гэдгээ л мартахгүй бол санагдсаар байгаа мөчүүдийг
Маргаашнаас эхлээд би хэнд итгэж ярих вэ
Ай хэндээ гэж ярих вэ...
2013.03.20

ReplyDeleteӨөр хүнд өгчихөөд инээд алдан зогссоноо
Өнөөдөр чи юу гэж тайлбарлах вэ... aihtar helsen bn shu. ene ugiig bi ter neg hunees asuumaar