Friday, April 1, 2011

Мөрөөдлөө хэн нэгэнтэй хуваалцаж



Мөрөөдлөө хэн нэгэнтэй хуваалцаж,
Мөдхөн ирэх цаг мөчүүдийн тухай
Өөрсдийнхөө төсөөллийг хэлэлцэж,
Өнөөдрийг хэрхэн үрэн таран хийснээ
Өрөвдөлтэйгөөр эсвэл тун сэтгэл хангалуунаар
Өөрөө өөртэйгөө ярьж,
Алдаа оноогоо, алдсан авсан бүхэнтэйгээ
Адилтган тэнцүүлж байх нь
Амьдралын энгийн зарчим юм.
Гэхдээ хүмүүс үүнийг
Гэсгээл хэмээн бодоцгоож
Өөрсдөд нь огт өгөөгүй
Өөр жаргалаар зовцгоох юм...

.2011.4.01.

6 comments:

  1. өнөөдрийг хэрхэн үрэн таран хийснээ байхаа тэ? мээеби шивэлтийн алдаа

    ReplyDelete
  2. Тэгэлгүй яахав. Баярлалаа хө

    ReplyDelete
  3. yun lagiin, aviyastaisan bol adilhan l goyo shulegnuud bichihsen.

    ReplyDelete
  4. UTS iin angiin duu n bnaa. za ahad amjilt xusie. shulegiin nomiin n talaar xarsan. blogoos n shulegneediig n unshij bnaa. goy yum. amjilt xusie UTS 2a G Otgonbaatar

    ReplyDelete