Thursday, April 14, 2011

Гуниглаж сурахад

Katie Melua ... I cried for you




Гуниглаж сурахад надад ердөө
Гутал дээр минь зөөлөн буух
Ганцхан ширхэг шаргал навч,
Чихэвчээр дамжин надруу шунгах
Чиний ганцхан дуу л хэрэгтэй...



Жаргаж сурахад надад ердөө
Жаахан ч гэсэн өөртөө үлдэх зориг,
Зав гарвал үзгээ барих хүсэл,
Хэрэгтэй үед нь хэн ч биш гэдгээ
Хэлүүлэлтгүй ойлгох л хангалттай...


2011.04.14


7 comments:

  1. Гутал дээр...
    Гоё шүлэг байна. Гоё ч дуу байна.

    ReplyDelete
  2. Галзуу өөр юу хэлэхэв? Номоо хурдал нэг л их гуниглаа л

    ReplyDelete
  3. Bubu, Заяа ах баярлалаа...
    Дашка, явуулаад л байнаа хө :)

    ReplyDelete
  4. Унтахдаа сонсдог "дуу минь" байна. Өөрийн болгоод өмчлөд удчихаж. Өөрийн болгомоор аялгуу, өөрийн болгомоор үгс, өөрийн болгомоор хүн гээд олон атаархал татаж, харц унагаасан зүйлсээр дүүрэн - амьдрал гэгч яах аргагүй баян юмаа.

    ReplyDelete