Wednesday, May 5, 2010

Амьдралыг би их гэнэнээр төсөөлдөг...



Амьдралыг би их гэнэнээр төсөөлдөг
Алдаатай зурчихсан ч тун дэгжин
Алсран харагдах зураг гэж боддог.
Хүмүүс хараад баярлаад л, инээгээд л байдаг
Олж хараагүй нэгнээ огт хүн гэж үздэггүй
Харсан ч гэсэн мартсан бол азгүй амьтан болдог
Ийм нэг зурагны яг хажууд зогсоод
Инээж буй хүний их тод нүдэнд ч
Итгэчихсэн хэрнээ олж хараагүй хүнд ч
Зураг алдаатай гэх сэжим ч байхгүйг мэдэхээр
Зугатаачихмаар эсвэл яг эндээ зогсоод
Шоолоод л баймаар санагддаг.



Хүн бүхэнд үнэн, эсвэл гоё ч юмуу
санагдах ёсгүй байх л даа амьдрал өөрөө.

2 comments: