Thursday, May 6, 2010

Намрын ойд...

Унаад ургасан навчисын
Урд төрлийнх нь тухай
Уйтгарт үлгэрийг сонсож
Удаан суулаа...
Намрын ой, навчисын дуун
Магадгүй маргааш л жаргал ирнэ
Жаргал ирэхэд би уйлна
Уйлахад нүднээс минь
Навчис унана...
Надаас унасан навчис дээгүүр
Чи гунигтай алхлана
Чиний гунигийг миний навчис
Чимээгүй залгилна...
Гэхдээ
Навчис хэзээ ч уйлахгүй
Намар бид хоёр ийм л хоосон.

3 comments:

  1. Ямар гоё блогтой болоо вэ? Та нарыгаа энд тэндээс олж үзэх гэж бөөн ажил болох юмаа.

    ReplyDelete
  2. Харин тиймээ ингээд л энэ тэрүүгээр шинэ блог үүсгээд явж л байна хэхэ

    ReplyDelete