Wednesday, May 5, 2010

Дөрвөн улирлын тухай дөрвөн рубият...


Үүлс унжсан тэнгэрээс

Уйтгар дуслаж эхлэхэд

Үнэн худлын хооронд

Уртын ялгаа үгүйг ойлгов...


*** ***

Навчис унажээ...

Намайг цаг хугацаа орхиод

Ямар их удсаныг

Унасан навчисын дуугаар мэдлээ...


*** ***

Даарсан моддын чичрээнд

Тогтсон цас нь унаад л

Даль жигүүр нь шархтай

Танхил охид тосоод л...


*** ***

Бороотой маргааш, даарсан өчигдөрөө

Бодолдоо шарлуулж, ногооруулж

Мэдэхгүй дуугаа солгой дуулсан ч

Мэдэх хүн үгүйг бодохоор дотор амар...


2 comments:

  1. Нисэж яваа үүлсээс инээд дусалсан ч
    Нэг их ялгаагүй нь үнэн шүү
    Үнэн хийгээд худалд

    Сайхан шүлэгүүд байнаа.Орж гарч, гарч оржийнаа.

    ReplyDelete