Wednesday, May 5, 2010

Хотын намар буюу ... Улирах цаг бүр


Даарсан навчисын ёолох дуу ч үгүй
Даанч гунигтай хотын намар
Далавчаа хотын гунигт дүрсэн шувуудын
Дараах өдрийн маш их санааширал ч үгүй
Бүүр хүмүүст нь ч бодол үгүй
Хотын намар
Шархадсан болжмор шавартай усанд живж
Шаргалхан өдрүүдийн түүхийг өөрийн хамт дуусгана
Шалдан хүмүүсийн дунд ганцаар хүрмээ зузаалаад
Сар гарах зүг ихээ гунигтай алхалахад
Салхины үзүүрээс шувуудын хэл ирж
Саях бор шувуу диваажинд очсон тухай сонсоно
Хотын өвөл
Бор агаар мандалд шар хүчилтөрөгчөөр амьсгалаж
Бодол захаасаа хайлмагтан эртний дуу эхлэхэд
Босон суун хүлээснээ нэг доогтой дурсаад
Болох л ёстой ирээдүй рүү ганхан гунхан одно
Гэвч хэзээ тэнд хүрэх нь хэзээнээс л бүрхэг. Бүрхэг
Хотын хавар
Цөөрөмд унасан тэнгэрийн эрхсүүд хөлд орж
Цам харайж, зүүдэнд орж, зүгээр суулгахгүй
Цамцаа тайлж, хүмүүс дунд ганцаар нүцгэрч
Заримдаа цас мөрөөдөж, шатаж унасан ганц нэг навчсыг хараад
Зайрмаг долоомоор санагдавч, хэтэрхий их инээгээд л
Хотын зун
Хотын намар
Хотын өвөл
Хотын хавар
Хотын зун
Гэвч
Гуниг бүрийн сүүдэрт зол жаргал нуугданам
Гутлын минь өсгий дор навчсын инээд гишгэгдэнэм...

No comments:

Post a Comment