Wednesday, May 5, 2010

Нэг цэг дээр...


Нэг цэг дээр

I.

Эргэнэ, эргэнэ

Эргээд л ирнэ

Энэ л бодол

Эндээ л орооцолдоно

Нээрээ өчигдөрт би байлуу?

Нэг биш

Нэлээн хэд биш...

Шулуун – олон цэгийн нягтрал

Шулуухан цэгэн бороо орвол

Бороо хэрвээ орвол

Бодол хэрвээ орооцолдвол

Би эндээ л ирнэ

Би эндээ л ирвэл

Учиг тэгээд л алдарна

Учиг хэрвээ алдарвал

Нэг цэг дээр л төгсөнө...

Төгсгөлөөс эхлэлрүү тэгээд ч урсана

Эхлэл нь төгсгөл ажгуу

Нэг цэг дээр л...


II.


Холын цэгт ганцаар хүрээд

Хойш нь бодохыг ч хүсэхгүй

Нэг тийм хачин мэдрэмжийг

Нэгт төгсгөл гэж нэрлье би

Ойрын цэгт хэн нэгэн ирээд

Одоо болсон гээд санаа алдах

Хачин гайхмаар мэдрэмжийг

Хоёрт эхлэл гэж нэрлье би

Гуравт нүдээ аниад хоёулаа

Гутралын дууг баясалдан орилсоор

Гуравдагч эрины хүн төрөлхтөнийг

Шинэ ертөнцдөө хүргэж өгье...


Жич : Дээрх зургийн гол дахь цэгрүү хараагаа

төвлөрүүлэн толгойгоороо урагш хойш хөдлөвөл

тойрог эргэх учиртэй.

No comments:

Post a Comment