Wednesday, January 25, 2012

Амьдрал бол...


Амьдрал бол хөгжим
Хэмнэл хэрэгтэй
Амьдрал бол хэмнэл
Цохилт хэрэгтэй
Амьдрал бол цохилт
Уянга хэрэгтэй
Амьдрал бол уянга
Тайвширал хэрэгтэй
Амьдрал бол тайвширал
Санаа алдалт хэрэгтэй
Амьдрал бол санаа алдалт
Амьдрал бол санаснаа марталт

Амьдрал бол саран дээр суудаг хүү
Санаа алдахдаа бодож олсон
Сайхан зүйл бас энгийн юм
Амьдрал бол амьдрахгүй байж боломгүй
Бас амьдарч ч боломгүй
Тийм бүдэгхэн зүйл
Амьдрал бол бүдэгхэн дундах бүдэгхэн
Тийм цайрсан гэрэл юм
Амьдрал бол хайрыг хайж олсон
Зарим нэг хүн л жинхэнээр нь мэдэрдэг
Халбагахан зөгийн балны амт юм
Амьдрал бол...

6 comments:

  1. saihan shuleg bichjee busgui mine

    ReplyDelete
  2. busgui? eregtei hun bish u? yagad ingej bijeve? shn shuleg bna.

    ReplyDelete
  3. Хаха Уйлмаа гуай чиний бүсгүй хайж явдагийг мэдээд байгаа. Гэхдээ чи намайг хүртэл бүсгүй гэж андуурах ч гэж дээ хахахаха. Эсвэл чи хүйс ялгах чадвараа гээгээ юү

    ReplyDelete
  4. амьдрал = хайр :)

    ReplyDelete
  5. Дажгүй ээ. Тоглолт хүртлээ унших юмтай боллоо Кк

    ReplyDelete
  6. Amidral bol geed l unshsan chin yagaad ch yum, Hajuud mini chi ugui. Han horvoo nuguu l ynazaaraa, Amidraliin utga yundaa baigaag Aya, er oilgoh argagui gedeg shuleg sanaand orood bhiin

    ReplyDelete