Чиний нүдээр ертөнцийг харан
Нүргээн дунд нам гүм суух
Чиглэн ирэх уйтгар гунигийг
Баярлан угтах, баярлан үдэх
Зүрхний хэм алдалт шиг
Зүг зүгийн цаг өөр өөрөөр цохилох
Өөрөөр цохилсон мөч бүрүүдийн төгсгөлд
Өөрөөрөө л үлдэх...
Чиний чихээр хорвоог дуулж
Харанхуйн дунд анивчин суух
Чилийсэн урт өдрүүдийг
Чин хүслээрээ туулах, бас дуулах
Үлдээж орхисон дурсамжууд минь сэрэх шиг
Үе үе бүлээхэн салхи сэвэлзэх
Сэрж мартсан он жилүүдийн төлөөсөнд
Сэтгэл минь хуучрах...
Гэвч
Хуучирсан сэтгэлээс шинэ дуу төрөх
Төрсөн дууны гэгээн аясанд
Чиний нэр нуугдах...
Чиний хэлсэн үг бүрээр
Навчсын судалд нэр хайрлаж
Судлыг нь дагасан амьдралаа хайр гэдэгт итгэхэд
Судсыг минь дагасан хүсэл минь
Буй биеэр оргилном...
saihan...
ReplyDeletesaihan shuleg baina
ReplyDeleteЧиний чихээр хорвоог дуулж. /Эсвэл сонсож юм болов уу!!!/
ReplyDeleteСайхан шүлэг байна.
Уйлмаар эсвэл дуулмаар ч юм шиг
ReplyDeleteУянга дагуулсан гэгээн мөрүүд...
зөөлөн гоё шүлэг байна...
ReplyDeletedsf
ReplyDelete