Thursday, April 21, 2011

Өвлүүлэн үлдээхийг хүсдэг....



Үдэш бүрийн гүн санаашрал
Үлэмж их ганцаардлын дараа
Үймээнт хорвоо миний хувьд
Анивчин анивчин унтрах шиг болдог
Өдөр бүрийн энэ л давтамжийг
Өнөөдрөөс эхлээд л би амьдрал гэж
нэрлэдэг.Тэгээд дараа нь
Тэмдэглэлийн дэвтрээ дэлгэж тавиад
Өчигдөр гэж өдөр байсан тухай
Өгүүлбэр, эсвэл хэдэн үгийг
Өөрөөсөө ч нуун байж бичдэг

Бичиж тэмдэглэсэн бүхэн минь
Балран мартагдах байлаа ч
Битүүхэн гэгээн гунигаа үлдэх юм шиг санадаг
Тэгээд би
Өнгөрснийг санагалзах дургүй өөр олон хүмүүст
Өргөст дурсамжийн судрыг
Өвлүүлэн үлдээхийг хүсдэг...

2011.04.21

6 comments:

  1. шинэ уншигч....
    сайхан шүлэг байна

    ReplyDelete
  2. Баярлалаа, шинэ уншигч Кена.

    ReplyDelete
  3. маш гайхалтай шүлэг байна эхний хэдэн мөр нь ер нь тэр чигтээ л миний амьдрал шиг санагдлаа улам их гоё шүлэг бичээрэй амжилт хүсье

    ReplyDelete
  4. Ойлгосонгүй, нээрэнгээсээ ойлгосонгүй ээ.

    ReplyDelete