Saturday, January 1, 2011

Мандахсан багшийн маань шүлэг

Шинэ он иржээ нэгэнт. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй энэхэн үед та бүхэнтэйгээ удаан хадгалаж явсан зүйлээ хуваалцахаар орууллаа.

Юу вэ гэвэл Мандахсан багшийнхаа нэгэн шүлгийг энэ удаа та бүхэнд хүргэж байна.
Хангал ах маань энэ бичлэгийг хийсэн юм. Баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.



Сумын төв

Сумын төв аг чиг

Нам жим

Сургуулийн байр анир гүм

Дүл дүмбэ

Хөдөө суурин хөөрөх юмгүй

Хөөрөлдөх ч хүнгүй, хөлхөх ч газаргүй яа...

Бороотой өдрийн хуучин төв

Тээнэглэзүү

Бодьгал ахуй буйгаараа

Дүнсгэрдүү

Уньж туньсан цухал наран удна

Уньны углуурга бөгжилж

Халуу даахыг хүлээнэ.

Уулс уулсыг дамнан

Оргилд мандахыг хүснэ

Уйхар задгай нойрмоглолд

Зүсэн зүйлийг зүйрмэглэнэ

Ажаагийн өвдөг, эмээгийн нуруу чилээд

Гансгардуу

Алиа жаажаагийн ганц бүсгүй

Эзгүйрч ганцаардаад

Гунсгардуу

Алс холын уулс огторгуйд тасраад

Үймэрүү

Амраг чамаас зайтай

Тэнгэрийн мухарт

Янаг зүрх яалтай...

Айсуй тоолох хоног сар

Зуу зуун жилээр сунаад

Ахиад уулзтал нүдгүй уруул чинь

Яасан холын хол...

Сумын төв үүлгэр дүүлгэр

Битүүхэн амгалан

Сургуулийн байр үлгэр домгийн талд

Бичүүлдэх нь

Бүдэгхэн...

Дээрх шүлэг нь "Үггүй зүг" хэмээх номын эхээс уншиж байгаа болно. Багш маань номоо бэлэн болгоод одоо хэвлэгдэх учралт цагийг хүлээн буй юм...



11 comments:

  1. Үг байхгүй хэрнээ, зүглээд байгаа юм...
    Өвгөн багш минь Айсуй тоолох хоног саруудыг
    Зуу зуун жилээр угтаарай

    ReplyDelete
  2. Zuu nasalj zurgaadai tayag tulag
    Zuram heden shavia arslan bolohiig harag

    ReplyDelete
  3. Мундаг хүн гэсэн. Сайхан шүлэг. Нүдэнд шууд харагдаж байна.

    ReplyDelete
  4. Bagsh maani shulgee bicheed unshaad saihan l haragdaj bna daa. Gegeen bodoltoi, gerelt setgeltei hun bolohod maani tusalsan bagshdaa 100 namariig uzeerei gej yuruuye. Chi yasan buyantai huu be. Uran buteeld chin amjilt huseye.

    ReplyDelete
  5. Сайхан багштай байна гэдэг шавийн бахархал бас аз ерөөл, учрал байдаг байх даа... Бүгдэд нь багшийнхаа өмнөөс баярлалаа.

    ReplyDelete
  6. http://bolor7erdene.blogspot.com/2011/01/blog-post_9147.html Уран-Өдийнхөн гэрлийн хурдаар холбогдоорой

    ReplyDelete
  7. намайг энэ хэнтэй уулзуулахад тусласан хэн нэгэнд насан туршдаа баярлана Момо

    ReplyDelete
  8. Энэ үеэр Сосоо, Хангал ах, бид 3 байсан санагдаж байна. Хангал ах маань мэргэжлийнхээ дагуу сайхан бичиж авсан байсан.

    ReplyDelete
  9. М.ГанцацралAugust 10, 2011 at 6:10 PM

    Сайн байна уу, Өсөхөө.
    Сайхан блог байнаа. Миний аавын талаар бичсэн байгаа чинь надад их таалагдлаа. Энэ ялдамд хэлэхэд би хэд хоногийн өмнөөс эхлэн аавдаа mandakhsan.wordpress.com гэсэн хаягтай блог нээж эхлээд байгаа. Одоогоор надад ямар ч материал байхгүй байгаа бөгөөд өнөөдөр аавтайгаа уулзахдаа нэлээд шинэчлэх болов уу гэж бодож байна. Уран-Өдийн найз нөхөддөө хэлээд энэ блогоор ороорой. Мөн өөрсдөдөө байгаа аавд байхгүй аавын талаарх нийтлэл ярилцлагаа чөлөөтэй нийтлэж болно шүү. цаашдаа би сайтын админаар ажиллах юм. Шинэ сайтаар зочлоорой. Амжилт хүсье.

    Хүндэтгэсэн, М.Ганцацрал

    ReplyDelete
  10. блогспот дээр нээ л дээ

    ReplyDelete