Monday, November 15, 2010

Чи миний хүсэл юм байна... М.Хангал

Чи миний хүсэл юм байна.
Зүүдэлж ч үзээгүй хүсэл
Анхны цас
Анхы бороо
Анхны үнсэлт
Анхны, анхны...
Жаргах нар
Ам цангах
Гэсэн ч чи орой бүр анхны...

*** ***

Хэл мэдэхгүй үдэш
Хүмүүс надгүйгээр ярилцаж
Надгүйгээр инээмсэглэнэ
Намайг мэдээгүй байхад
Генийн өөрчлөлт хийнэ.
Бороо надгүйгээр орж
Надгүйгээр навч хаялна
Намайг мэдээгүй байхад
Шувууны өндөг хагарна.
Хүмүүс надгүйгээр жаргаж
Надгүйгээр үхэцгээнэ
Намайг мэдээгүй байхад
Миний шаналлыг амьдрал гэж нэрлэнэ.

*** ***

Кафед
I.
Би дургүй ялангуяа "Тээ" гэхэд чинь
Өө, нээрэн нөгөө залуу чинь Эрдэнэтийнх тээ?
Жаахан тэнэгдүү ч юм шиг
Энэ миний сүйн бөгж
Мөнгөтэй хүн ингэж зүүдэг гэсэн
Үйлчлэгч ээ, дахиад халуун шоколад
Харин тийм. Шагнал гоё шүү
Би лав дуртай.
Чи хүнийг яасан аймаар ширтдэгийн.
Бүдүүлэг гэдэг нь...
Үйлчлэгч ээ.

II.
Хагархай малгайтай ширээний чийдэн ярианд оролцож
Халамцуу гомдол үдшийг улам хөгжөөгөөд
Үйлчлэгч бүсгүй инээмсэглэн дарс зөөгөөд
Үйлчлэгч бүсгүйн инээмсэглэл...
Үгүй би чинь түүнийг хэн гээд дуудчихав аа


Мягмарсүрэнгийн Хангал
"Бороо орохын өмнөх өдөр" номноос цас орохын өмнөхөн авав.

Хангал ах "Лааны гэрэлд" гээд шүлгийг дугуйлан дээр дандаа уншина. Түүний "Лааны гэрэлд" - ийг сонсохоор нэг л дотно санагдана. Аймгийнхаа Хүрэл тулга, бас бус наадмуудад оролцоно манай Даашка, Идрээ, Хангал ах байр эзлэнэ. Би ихэнхид нь мултрана, ганц нэгд нь "тусгай"рана. Бидний хэдээс хамгийн түрүүн оюутан болж хот орон явсан нь Хангал ах. Тэр намраа "Эх орон" ч билүү наадам дээр шүлэг уншиж зурагтаар гарсан. Сургуулийн коридорт захирал таараад "Өсөхөө, Хангал зурагтаар шүлгээ уншаад гарч байна лээ..." гэж их дотно хэлэх... Харин хэдэн жилийн дараа бид "Утга зохиолын нэгдэл" гэх нэг дугуйланд дахиад хамт суусан.

Бодохоос бүр дахин бодсон ч хоосон байна гэж... тэр дуулсан. Дуулан уйлсан, уйлна гэдэг дуулах юм гэдгийг би хааяа түүнээс мэдэрдэг. Миний л хувьд одоогоор Миний төрсөн нутаг ... гэдгээс илүү дээрх ганц мөр л аманд байн байн ордог.
Уйлж дуулах л хорвоод нэгэн цагт амьдарч яваа даа...

Бас Эрдэнэт нутагт суугаа эрдэмт багш Д.Мандахсан, Уран-Өд - өө Хангал ахыг харахаар санах...


7 comments:

  1. Чи миний хүсэл юм байна.
    Зүүдэлж ч үзээгүй хүсэл...

    ReplyDelete
  2. Nadguigeer gdg shuleg ni tun chig engiin agaad gaihmshigtai sanagdav,

    ReplyDelete
  3. АЙ хэлээд юу гэхэв түмэн минь...

    ReplyDelete
  4. Hairt mini, Hairt mini... gej baigaa yumuu Bayasaa egchee

    ReplyDelete
  5. Хангалын богино өгүүллэгийн нои гарч байгааг дуулгая. Өсөхөө Хятадад сурч байгаа Мөнх-Идэрийнхээ номноос шүлэг оруулахыг хүсье. Уран Өдөөс төрсөн бидний нэг шүү дээ...Хятадад blogspot-ыг хоридог, дээр нь Монголд байдаггүй болохоор бидний бас нэгэн хурц өдийг хэнч мэдэхгүй байна. Чиний блог таалагдав

    ReplyDelete