Sunday, November 7, 2010

Нисч сураад би...


Нисч сураад би газрын амьтдад атаархав
Ниргэсэн хойноо би ниргүүлсний заяаг өрөвдөв
Уйлж суухдаа би инээхийн утгыг олов
Ухаарах тусам хорвоо яасан, яасан баян бэ...
Цонхоор гадагши харан өвгөн мэт дүнсийж
Цонхигор цаг үеийн бодит үнэн болоод
Цохлон ирэх уйтгар гуниг, баяр хөөрийг
Цочсон ч шинжгүй удаанаар ажиглах...
Яагаад ч юм бэ хааяа хааяа
Яруу найраг л намайг ийм ихээр
Хэлбэр төдий хэрнээ утга гүн байхад
Хэлж зөвлөн сургаж буйг мэдрэх
Учир шалтгаан, хаанаас ирээд хаачих тухай
Утга авцалдаагүй, хувийн олон бодолтой
Тал талаас нь харах бүрд
Өнгө өнгөөр гэрэлтэх ийм нэгэн биеийг
Өнөөдөр л өөртөө шинээр нь нээж буй юм шиг
Өөр л байх юм бодох бүрд...
2010.11.02

5 comments: