Wednesday, May 5, 2010

Өөрийнхөө тухай шүлэг бичээд...


Өөрийнхөө тухай шүлэг бичээд
Бичсэн цаасаа жижиглэж ураад
Урсан цаасаа амандаа хийлээ
Би амтагдахгүй байлаа
Голоос загас гохдоод
Гохдсон загасаа жижиглэж шараад
Шарсан загасаа идэж үзлээ
Загас амтагдаж байлаа
Би хэзээ ч үнэнийг бичиж чадахгүй юм байна.
2007.12.12

3 comments:

  1. Миний бичсэнээс цаас ч үл амтагдана
    Магадгүй би өөрийгөө бичиж чадаагүй байх...

    ReplyDelete
  2. Цаас амтагданам
    Цаг хугацаа эс амтагданам...

    ReplyDelete