Wednesday, November 3, 2010

Хуулаад хуулаад

Хуулаад хуулаад ч би гарч ирэхгүй

Хуучны их зузаан баган дотроо

Хууртсан өнөөдрийн гүн дурдатгалдаа ээрэгдэн

Хуучран суунам, хуучилан дуулнам...

Сэтгэл дотроо нуугдан буй ямар нэгэн

Сайхан зүйлийг бусдад үзүүлэх гэж

Хэлж чадаагүй үнэн үгээ хэнд ч юм

Хэлэх гэж хашигарнам, хааяа нам гүм суунам...

Нөмөрсөн их цасан шуурган дунд

Нөмөр бараадан бөртөлзөх явган хүн шиг

Юуг ч юм хайсан энэ амьдралаас

Юуг ч юм олох нь үнэн учраас

Хаашаа ч хамаагүй би алхаад л байж чадна

Харин тэнд хүрэхэд би хэвээрээ байх уу...

4 comments:

  1. Сэтгэл дотроо нуугдан буй ямар нэгэн

    Сайхан зүйлийг бусдад үзүүлэх гэж л энэ амьдарлын тооосыг хөдөлгөлж явнадааа... найз.. нь

    ReplyDelete
  2. Shireenii nz KhaliunaaaNovember 4, 2010 at 12:44 AM

    saihan shuleg baina engiin murtluu gun utgatai, haashaa ch yum alhaj yavaad haij oloh ter zuil chin setgel dotor chin nuugdan bui Saihan bolood Unen baig..

    ReplyDelete
  3. Уламаа тийм шүү хө.
    Ширээний найздаа баярлалаа.
    Баярлалаа Баяраа...

    ReplyDelete