Tuesday, October 12, 2010

Начин

Их сургууль гэж нэг л их "их сургууль"... Тэнд хүмүүс гэж жигтэйхэн их. Их хүмүүс дунд бас "их" хүн ч бий... гэж бодном Түүнтэй танилцсан минь саяхан боловч хоёр он улиран оджээ. Саяхан "Цагаан уул" гэж наадам боллоо шүү. Баяраагийн яруу найргаар нааддаггүй юм гэсэн санаанд орчихлоо. Тэгвэл тэмцээн гэх үү, бас яруу найргаар тэмцэлддэггүй гэх юм болов уу. За ямартай ч нэг тийм юм боллоо. Түүнд их сургуулийн С.Начин түрүүллээ. Түүний түрүүлсэн шүлгийг хүргье гэж бодсон юм. Надад тэнд уншиж байхад нь л таалагдсан.

Тунгалаг өглөөний нарыг хүлхэх

Хэт эртийн шаналан минь

Тодорхой ариун сарны

Хэзээ ч үл тасрах гэрэл минь

Зүрхний алтан хуудаснаа хөндүүр зовнилыг амтлуулах

Зүр гурхан салхины хамар цоргим сэнгэг үнэр минь

Зөрөөд өнгөрхөд чинь гишгэх

Хөлийн чинь чимээг чагнамаар

Зөөлхөнөөр үс чинь намирахад

Гөлгөлж буй мод бүхэнд нэр хайрламаар

Санахын жаргал эдлүүлж

Өөр нэгэнтэй нүдэн дээр минь тэврэлдэх

Саруулхан дүрт

Өнө мөнхийн шүлэг минь


5 comments:

  1. Зүр гурхан, Өнө мөнхийн гэнэ үү

    ReplyDelete
  2. Зүгээр л уншигчNovember 6, 2010 at 11:27 PM

    Эгэл даруухан хирнээ ихэд авьяастай нэгэн байна лээ.....

    ReplyDelete
  3. Зөрөөд өнгөрөхөд чинь гишгэх хөлийн чинь чимээг чагнамаар гэдэг их гоё мөрт шүү мэдрэмж бүхий хэхэ

    ReplyDelete
  4. bi ene shulgend ih durtai haanaas ch ym be dee unshchihaad dahij unshih gj haij blaa ene hunii shuleg baij l de

    ReplyDelete