Friday, October 8, 2010

Намар надад хуучин танил шиг минь санагддаг

Намар, намарын шаргал өдрүүдэд зүрх ээнэгшин дасч эртний танил маань инээмсэглэн ирэх шиг санагддаг. Яагаад ч юм би аль нэг улиралд биш харин яг улирал солигдох тэр үед л дуртай. Тиймээс ч зуны дэлгэр цаг дуусч намар ирэх, намрын шаргал ахуйг хурайлан илбэх мэт цагаахан цас будрахад би дуртай.
Ингээд өөрийн дуртай хэдэн "намрын шүлгийг" оруулах болно. Хамгийн эхэнд Бямба-Эрдэнийн Анхцэцэг эгчийнхээ "Амраг намар" нэртэй номоос нь Арван сар, миний амраг гэж нэг сайхан шүлгийг оруулья.
АРВАН САР, МИНИЙ АМРАГ

Арван сард
Амраг минь төрсөн
Алаг цэцэгс өнгөө гээсэн
Аяны шувууд нутаг буцсан
Аясхан салхинд нь гуниг хорогдсон
Арван сард амраг минь төрсөн
Айдаа, чи надад намар шиг л санагддаг
Ахиад хүлээхээс огт уйддаггүй
Асгарах бороонд нормоор санагддаг
Намрын сарууд гунигтай байдаг
Надад чи навч шиг мэдрэгддэг
Арван сард дэлхий ганддаг ч
Амраг минь чи зүрхэнд ургадаг
Навчисаа гээдэггүй мод болж
Намайг аргадаж сэтгэлд минь дэлгэрдэг
Чи тэр чигээрээ намар
Цээжинд чинь уйлан тайтгарч
Цэл залуу насыг чинь чимж өгдөг
Цэцэг байсан даа, би
Намрыг хүлээн ганцаараа гуньдаг.

5 comments:

  1. sxn y
    shuleg bnooooo

    namar xamgiin goi n nadad law

    ReplyDelete
  2. yamar huurhun bichee ve

    ReplyDelete
  3. Ай намар аа гэж,,, яасан ч олон хүний зүрхэнд мөнхийн гэрлийг асаагаав дээ чи...

    ReplyDelete