Saturday, May 22, 2010

Монгол цэргийн сэлэм шиг...


Монгол цэргийн сэлэм шиг

Шинийн сар гарчихаад

Моддын зулай дээр нойрмоглоход

Шилмүүс бүхний тоогоор нь

Бүүвэйн дуу аялах

Бүлээнхэн мэдрэмж төрнө.

Харах тусам улам сэдрэх

Хачин энэ хүслээ

Хажуудаа байлгаад л би

Хааяа дэрлэж унтахад

Сар биш нар зүүдлэгдэнэ.

No comments:

Post a Comment